Монголын Спортын КорпорациСайн дурын төвНэгдэх
← Бүх төслүүд

Сагсан бөмбөг / SPOK

Бүртгэл хаагдсан

The League 2026-27

The League Volunteer Program нь Үндэсний Дээд Лигийн тоглолт, арга хэмжээ, үзэгчийн үйлчилгээ, аккредитаци, ордны үйл ажиллагаа, медиа болон энтертайнмент хэсэгт сайн дурын ажилтнуудыг бодит ажлын орчинд оролцуулдаг хөтөлбөр юм. Сайн дурын ажилтнууд улирлын турш лигийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж, Монголын хамгийн том сагсан бөмбөгийн тэмцээний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоно. Тоглолтын өдрийн зохион байгуулалт, үзэгчийн үйлчилгээ, event operation болон спортын менежментийн ажлыг бодитоор суралцах боломжтой.

The League 2026-27

Энэ арга хэмжээ яагаад чухал вэ?

Үндэсний Дээд Лигийн тоглолт бүрийн ард олон хүний нэгдсэн ажиллагаа байдаг. Сайн дурын ажилтнууд нь үзэгчдийг зөв угтах, мэдээллээр хангах, багуудтай харилцах, ордны урсгалыг зохицуулах, тоглолтын өдөр тасралтгүй ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн лигт дэмжлэг үзүүлэх бус, залуусыг: спортын салбарын бодит ажлын туршлагатай болгох, багаар ажиллах, хариуцлага, харилцаа, үйлчилгээний соёлд суралцах, ирээдүйн спортын салбарын хүний нөөц болгон хөгжүүлэх зорилготой.

Сайн дурын үүргүүд

Үзэгчийн үйлчилгээ

Талбайн ажиллагаа

Багуудтай харилцах

Шал цэвэрлэх

Медиа

Шууд дамжуулалт болон хэвлэлийн бага хурал, сошиал медиад ажиллах

Огноо ба ээлж

Үндсэн ээлж
09/27/2026, 03:03 PM – 09/27/2026, 11:03 PM
Цуглах цаг: 09/27/2026, 03:03 PM

Тавигдах шаардлага

16 ба түүнээс дээш настай байх Хариуцлагатай, цаг баримталдаг байх Багаар ажиллах чадвартай байх Үзэгч болон оролцогчидтой зөв боловсон харилцах Тоглолтын өдөр заасан цагт бүрэн ажиллах боломжтой байх Volunteer Hub-ийн цагийн бүртгэл, ажлын хуваарийг тогтмол мөрдөх The League-ийн дотоод журам, нууцлал, аюулгүй ажиллагааны шаардлагыг сахих Спорт, event management, customer service чиглэлээр суралцах хүсэлтэй байх 16 ба түүнээс дээш настай байх Хариуцлагатай, цаг баримталдаг байх Багаар ажиллах чадвартай байх Үзэгч болон оролцогчидтой зөв боловсон харилцах Тоглолтын өдөр заасан цагт бүрэн ажиллах боломжтой байх Volunteer Hub-ийн цагийн бүртгэл, ажлын хуваарийг тогтмол мөрдөх The League-ийн дотоод журам, нууцлал, аюулгүй ажиллагааны шаардлагыг сахих Спорт, event management, customer service чиглэлээр суралцах хүсэлтэй байх Давуу тал: Англи хэл, зохион байгуулалт, медиа, контент, спортын арга хэмжээний туршлагатай бол нэмэлт давуу тал болно

Шаардлагатай сургалт

Давуу тал: Англи хэл, зохион байгуулалт, медиа, контент, спортын арга хэмжээний туршлагатай бол нэмэлт давуу тал болно.

Та юу авах вэ?

  • Бодит спортын арга хэмжээний туршлага
  • Сургалт
  • Баталгаажсан сайн дурын ажлын цаг
  • Оролцооны сертификат
  • Түвшин ахих боломж
  • Дараагийн төслүүдэд сонгогдох боломж
  • Төлбөртэй арга хэмжээний баг, дадлагад нэр дэвших боломж

Сертификат, цагийн бүртгэл нь бодит оролцоо болон SPOK-ийн баталгаажуулалтад үндэслэнэ.